card

Танилцуулга

БИМЭКС ХОЛДИНГ 1995 онд Улаанбаатар хотод байгуулагдсан хувийн хэвшлийн компани юм. Байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, өдгөө Монголд төдийгүй олон улсын зах зээлд худалдаа, түгээлт, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна.

Бид илүү ихийг бүтээж, шинэ технологи, хүний нѳѳцийн шинэлэг бодлогыг хэрэгжүүлж, дотоод, гадаад харилцаагаа өргөжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ байнга сайжруулж, чанарыг эрхэмлэн улмаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг ямагт хичээн ажилладаг.

Бид хэрэглэгчид болон түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, байнга шинэчлэгдэн хөгжсөн шилдэг компани болохын төлөө зорьж ажиллана.