Бимэкс Холдинг компани нь Х.Цэвлээ гуайн “Ээж бидэн 2” номыг таван хэл дээр хэвлэн гаргажээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуайн “Ээж бидэн хоёр” шинэ номын нээлт боллоо. 

Энэ бүтээл урьд нь олон жилийн ѳмнѳ уншигчдын гар дээр хэдийнээ хүрсэн ч энэ удаагийн ном шиг цогц байдлаас ангид байсан гэж болно. Тэгвэл энэ шинэ ном Х.Цэвлээ гуайн "Ээж бидэн хоёр" бүтээлийг Монгол, Орос, Англи, Хятад, Япон гэсэн таван хэл дээр гаргаснаараa онцлог юм.

Орос эхийг Б.Хулан, англи эхийг Д. Аюуш, Хятад эхийг Х. Ундрал, Япон эхийг П,Одгэрэл, Үндэсний монгол бичигт Н.Баярсайхан бэлтгэсэн байна.